Дойт толгойн эртний хотын туурь

     Архангай аймгийн Хотонт сумын нутагт Шорвог, Хунт, Цэцэг, Дойт, Цагаан нуурын дунд энэхүү дурсгал оршдог. Дойтын толгойн эртний хотын туурь нь баруун, зүүн болон хойд талаараа хэрмийн оронд өөр хоорондоо ойрхон байрлах 20х17 метр хэмжээтэй 17  ширхэг барилгаар хүрээлэгдсэн бөгөөд түүний дунд 1 том, 2 жижиг барилгын ор үлджээ. Дойтын толгойн эртний хотын туурийн нэг онцлог нь хэрмийн оронд барилгуудаар хүрээлэгдсэн байсны ор мөр байгаа бөгөөд эдгээр барилгууд нь өөр хоорондоо холгүй 8м орчим зайтай байрласан учир холоос харахад хэрэм мэт харагддаг.  Монголын археологич Х.Пэрлээ  Дойтын толгойн балгасыг шинжлэн үзэхдээ XIII-XIV зууны үед холбогдоно гэж үзсэн байна . Дурсгалыг Өгөдэй хааны “Гэгэ–чаган орд” мөн болов уу гэж Монгол–Японы археологичид таамагладагйн харагдах Дойт толгойн оройд энэхүү дурсгал оршино.

doit.jpg

           

Юань Улсын судрын Тайзугийн бүлэгт “Өгөдэй” IX он улаан тахиа жил (1237)-ийн зун цэцэг, цагаан нуурт ан авлажээ. Зуны сард Саолин (суурин) хотыг цогцлоож Гэгэ чаган харш байгуулжээ хэмээн уг ордон нь Хархорумаас умар зүг 70 (40 км)-аад ли зайтай байрладаг гэжээ. Эртний хотын туурь нь өвөрмөц бөгөөд гол барилгын 4 буланд засмал боржин чулуу нь үлдсэн. Мөн голдоо нүхтэй хэд хэдэн баганын суурь чулуу бий.

doit2.jpg

            Рашид Аддины бичсэнээр: Өгөдэй хаан Хархорумаас 1 өдрийн газарт ордон бариулахаар Ислам мужаануудыг сонгон авч, Өгөдэй хаан хавар бүр Гэгэ–чаган ордны орчим харцгаар ан хийдэг байв гэж өгүүлснээс дээрх 70 ли, өдрийн газарт гэсэн сурвалжийн мэдээ таарч байгаагаас гадна, туурийн барилга, байшингийн зохион байгуулалт, хэрэглэгдэхүүн нь Хархорум хотын тууриас олддог зүйлтэй адил байгаа нь улам тодорхой болгож байна

            Эртний Хархорум хотын туурийг хадгалан хамгаалах нь ЮНЕСКО-гийн 1996 оны төслийн ажилд оролцсон Монгол–Японы археологичид энд судалгаа хийж, өндөр нарийвчлалтай дэвсгэр зураг үйлдсэн байна.

doit.png

Эртний хотын туурийг Монгол улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад авсан.