Эрдэнэзуу хийдийн хойд талд орших чулуун яст мэлхий

          Энэхүү дурсгал нь XIII зууны үед Хархорум хотыг үер усны аюул болон гаднын халдлагад өртөлгүй, он удаан жил энх амгалан оршин тогтнохыг бэлгэдэж түүний дөрвөн талд боржин чулуугаар урлан бүтээж байрлуулсан лусын амьтан яст мэлхийнүүдийн нэг юм. Энэхүү чулуун яст мэлхий нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Эрдэнэ Зуу хийдийн хойд тал Хархорум хотын туурийн дээр оршдог. Чулуун яст мэлхийг саарал өнгийн боржин чулуугаар хийсэн, дунджаар 1,10 метр өндөр, 1,25 метр өргөн, 2,6 метр урт хэмжээтэй. Энэхүү чулуун яст мэлхий нь бусад мэлхийнүүдээс ур хийцийн хувьд сайн бөгөөд хэмжээний хувь хамгийн том нь юм.

tuuri melhii.png