Эрхэм зорилго

Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг сурталчлан алдаршуулах, хадгалан хамгаалах, шинжлэн судлах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийн орчин бий болгож хойч үедээ өвлүүлэх үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэх. 


Алсын хараа

Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (ДӨ-ОХСДГ)-т ЮНЕСКО-гийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцын шаардлагад нийцсэн хадгалалт, хамгаалалтын дэлхийн жишиг менежментийн тогтолцоог төлөвшүүлэхэд оршино.


Товч танилцуулга

НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын асуудал эрхэлсэн байгууллага (ЮНЕСКО) ийн «Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай» конвенцын 5.б. дэх заалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 6 сарын 9-ны өдрийн 147-р тогтоолоор Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын (ДӨ-ОХСДГ)-ын хамгаалалтын захиргааг байгуулав.

Хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны дүрэм, бүтэц, орон тоог Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 2010 оны 341-р тушаалаар баталсан бөгөөд тус байгууллагад шинжлэх ухааны доктор, соёл судлалын ухааны доктор, магистр, бакалавр зэрэгтэй мэргэжилтнүүд ажиллаж байна.


Үйл ажиллагааны чиглэл

ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын захиргаа нь уг дурсгалт газрын хилийн зааг дотор оршиж буй соёлын биет, биет бус өвийг ЮНЕСКО-ийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенц болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдамжид зааснаар хадгалж хамгаалан, хойч үедээ өвлөн уламжлуулах, шинжлэн судлах, сэргээх, сурталчлан түгээн дэлгэрүүлэх, зүй зохистой ашиглан орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн үйл ажиллагааг эрхэлдэг төрийн соёлын үйлчилгээний мэргэжлийн байгууллага юм.

  • 2213.png


Хамтын ажиллагаа

ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын захиргаа нь дэлхийн өвийн  “Эрдэнэ зуу ”, “Хархорум ”, Хөшөө Цайдам” музейнүүд, “Шанхын Баруун хүрээ”, “Төвхөн” хийдүүдтэй нягт харилцан хамтран ажилладаг. Тус байгууллага нь ДӨ-ОХСДГ-ын хамгаалалт, ашиглалтын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцогч талууд буюу төв орон нутгийн төр захиргаа шинжлэх ухаан, соёл боловсрол, сүм хийд, аялал жуулчлал, иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн иргэдтэй хамтран ажиллаж тэдгээрийг мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлага, зөвлөгөөгөөр ханган үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулна.

                                                                                                                                             (Доорх бүдүүвчийг үзнэ үү.)

хамтын ажиллагаа.jpg