Л.Отгонбаяр

Л.ОТГОНБАЯР

 

Дэлхийн Өв – Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газрын Хамгаалалтын Захиргааны Дарга

Мэндчилгээ

Эрхэм хүндэт Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Дэлхийн Өв–Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газрын Хамгаалалтын Захиргаа нь 2011 онд байгуулагдан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

Манай байгууллага нь Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хосгүй гайхамшигт түгээмэл үнэ цэнийг судлан шинжлэх, хадгалан хамгаалах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, үндэсний болон дэлхийн өвийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө ажиллаж байна.

Та бүхнийг энэхүү түүх, соёлын өлгий нутагт морилон саатаж, өв соёлын гайхамшгийг биечлэн мэдэрч, бахархан дурсахыг хүсэн ерөөе.

“Монгол өв соёл – Дэлхийд мөнхөд мандан бадраг.”