Guide-3 сургалт зохион байгуулгалаа
Олон улсын музейн тэмдэглэлт өдрийн хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 16 өдөр ДӨ-ОХСДГ-ын үнэ цэн ач холбогдол, хээр орших түүх соёлын дурсгалуудын талаар, Монголын анхны хийд Эрдэнэ Зууг хөтөч тайлбарлагч нарт тайлбарлан таниулж сургах мэдлэг олгох цаашлаад гадаад дотоодын аялагч нарт дурсгалт газрын талаарх үнэн бодит мэдээллийг хүргэх зорилгоор сургалтыг зохион байгуулсан.

Сургалтыг ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын захиргааны менежер Н. Гомбожав, Эрдэнэ Зуу музейн захирал Н. Төмөрбаатар нар нээж үг хэллээ.
Сургалтаар
- Дэлхийн өв ба Орхоны хөндийн түүх, дурсгалууд /ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Б. Мядагсүрэн
- Хархорум хотын туурь - Их хаадын цогцолбор дурсгал - Мэлхийт толгойт-Умын ам дахь дурсгал дахь дурсгалаар тойрон аялал
- Бурхадыг танин барих, дүр дүрслэл, мутарлага ЭЗХийдийн ловон лам Ц.Содномдорж
- Эрдэнэ Зуу хэмээх нэр болон суварганы тухай Эрдэнэ Зуу музейн СХЭ. Б. Ганбат
- Сүм хийдийн чимэглэх урлаг, тогтсон дэг жаяг Эрдэнэ Зуу музейн Боловсролын ажилтан Б.Үүрийнтуяа
- Ханийн зураг, зээгт наамал, танка зургийг тайлбарлах нь Эрдэнэ Зуу музейн ЭША. Ч. Суурьтогтох

Хархорум хотын туурь - Их хаадын цогцолбор дурсгал - Мэлхийт толгойт-Умын ам дахь дурсгал дахь дурсгалаар тайлбарт аялал хийсэн.

Сургалтад аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч бэлтгэдэг сургалтын төвийн суралцагч, жуулчны тур оператеруудын хөтөч тайлбарлагч, сайн дурын хөтөч тайлбарлагч зэрэг 50 гаруй хүн хамрагдсан.