1. Эртний нийслэл Хархорум хотын туурь

Чингис хаан анх 1220 онд Монголын Эзэнт гүрний нийслэл Хархорум Хотыг байгуулах зарлиг буулгаж, улмаар түүнийг залгамжлагч Өгөөдэй хаан 1235 онд байгуулж дуусгажээ. Энэхүү дурсгал нь XIII зуунд хамаарна.  

Энэхүү хот нь Монголын Эзэнт гүрний засаг захиргааны гол төв, өрнө дорныг холбосон худалдаа, арилжаа, соёлын уулзвар газар байв.



2. Эрдэнэ Зуу хийд

Эрдэнэ Зуу хийдийг Чингис хааны  алтан ураг болох Автай Сайн хааны зарлигаар 1586 онд Хархорум хотын дэргэд байгуулжээ. Энэхүү дурсгал нь XV зуунд хамаарна.



3. Төвхөн хийд

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд орших энэхүү XV зуунд холбогдох бөгөөд Анхдугаар  Богд Өндөр Гэгээн Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “Дубхан” буюу “Бүтээх байр” гэж нэрлэжээ.  Энэ үг явсаар  “Төвхөн” болж өөрчлөгдсөн.



4. Хар балгас

Уйгурын анхны хаан Пейло 751 оны үед Монголын нутаг дэвсгэр дээр 745-840 оны хооронд оршин тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл “Хан балык” буюу Хар балгас  хотыг байгуулжээ.



5. Шанхын хийд

Баруун хүрээ хийдийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Шанх уулын зүүн урд бэлд Чингис хааны алтан ураг Өндөр Гэгээн Занабазарын 13 насны сүүдэр тохиосны ойд зориулж 1647 онд байгуулжээ. 



6. Ширээт уулын буган хөшөө

Ширээт уулын буган хөшөө нь Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын нутагт оршдог. Энэхүү дурсгал нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед хамаардаг.



7. Гүмбийн дэнжийн буган хөшөө

Энэхүү бүлэг дурсгал нь хүрэл зэвсгийн үеийн буган чулуун хөшөө, 6 хиргисүүр, 10 дөрвөлжин булш, Түрэгийн үеийн дурсгал юм. 30 гаруй тахилын онгон, 10 гаруй жижиг цагирган хэлбэрийн байгууламжаас бүрддэг.



8. Чулуун яст мэлхийн дурсгалууд

          Бидний өвөг дээдэс ордон, сүм дуган зэрэг ямар нэгэн томоохон барилга байгууламж бариад түүнд зориулж яст мэлхийн суурьтай гэрэлт хөшөө босгодог байжээ. XIII зууны үед Хархорум хотыг үер усны аюул, гадна, дотнын халдлагад өртөлгүй, он удаан жил энх амгалан оршин тогтнохыг бэлгэдэж лусын амьтан - яст мэлхийг боржин чулуугаар урлан бүтээн түүний дөрвөн талд байрлуулжээ.
Монголчууд эдгээр дөрвөн яст мэлхийг Хархорум хотын сахиус хэмээн дээдлэн шүтдэг.