Эрхэм хүндэт Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Дэлхийн Өв-Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газрын Хамгаалалтын Захиргаа нь 2011 онд байгуулагдан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Тус хамгаалалтын захиргаа нь Дэлхийд данстай Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хосгүй гайхамшигт, түгээмэл үнэ цэнэ ач холбогдлыг судлан шинжлэх, хадгалан хамгаалах, сурталчлан алдаршуулж, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хүмүүн таны оюун санаанд үеийн үед гэгээлэг хувь нэмэр оруулахын төлөө зорьж байна.
Иймд та бүхэн энэхүү түүх, соёлын өлгий нутагтаа морилон саатаж, төрөлх соёлын гайхамшгаараа бахархахыг хүсье.
Монгол өв соёл, Дэлхийд мандан бадраг.