Үл хөдлөх дурсгалын мониторингийн судалгаа

Энэхүү судалгааны гол зорилго нь Дэлхийн Өв – Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын хилийн бүсэд орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын хадгалалт хамгаалалтын байдалд мониторинг хийх, эвдрэл гэмтэл, хууль бус малтлагад өртсөн эсэх зэргийг тогтоох судалгаа хийх, дурсгалын хамгаалалт, ашиглалтыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авах талаар үндэслэл сайтай санал боловсруулж холбогдох газруудтай хамтран хэрэгжүүлэх ажлыг 2013 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байна.
 
Судалгааны үр дүнд дурсгалуудын хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдлыг тодорхойлон эрсдэлийн үнэлгээг стандартын дагуу хийж цаашид авах арга хэмжээний санал боловсруулан холбогдох газруудад хүргүүлэн хамтран хэрэгжүүлж байна.
 
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын бүртгэл мэдээллийн санг дурсгалын тодорхойлолт, судлагдсан байдал хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал зэрэгт байнга нэмэлт баяжилт хийхийн зэрэгцээгээр дурсгалуудын дүрс бичлэг, фото гэрэл зургийн санд баяжилт хийж байна. Мөн дээрхээс гадна дурсгалуудын гар зургийг гаргаж чулуун дурсгалуудыг 3d –ээр бүртгэн баримтжуулах ажлыг эхлүүлээд байна.