Монголын бурхан шашны анхны төв Эрдэнэ Зуу хийдийн нандин сахиус “Гомбогүр”-ийн мөргөл

Хугацаа: Жил бүрийн 7 сард
Эвент болох газар: Хархорин сум Эрдэнэ зуу хийд

      gombogur.JPG          Абтай сайн хан 1586 онд Түмэдийн хөх хотод очиж 3-р Далай лам Содномжамцтай уулзаж ирэхдээ өөрийн байгуулсан Эдэнэ Зуу хийдэд залах анхны шүтээнүүдийг авчирсан бөгөөд тэдгээрийн дотроос онцгойлох нэг шүтээн нь Эрдэнэ Зуугийн нандин сахиус Гомбогүр билээ. Гомбогүр бурхныг Эрдэнэ Зуу хийдэд залж ирэхдээ Далай лам бээр Абтай ханаар өөрөөр нь сонгуулан очирваань сахиусыг өргөхдөө газарт тавьж болохгүй хэмээн захиж хэлсэн боловч буцах замдаа нэгэн даваан дээр бууж амраад мордох зуураа бурхнаа газар тавиад авах гэтэл даагдахгүй байсанд “дургүй бөгс нь үлд, дуртай цээж нь яв” гээд сэлмээрээ тас цавчин бөгсийг нь үлдээгээд цээжийг залсан гэдэг. Уг цээж Очирвааний дотор буюу сүншигэнд байсан Гомбогүр бурхан Эрдэнэ Зуугийн сахиус болсон домогтой билээ. Эрдэнэ Зуу музейн сан хөмрөгт хадгалагддаг Монгол улсын хосгүй үнэт, хар лад чулуугаар урласан уг сахиусыг Абтай ханы анх залсан сахиус мөн хэмээн лам нар дээр цагаас нууцалж, нандигнан шүтэж ирсэн жил бүрийн Торгоны зам-Хархорум соёлын аяллын арга хэмжээ дээр Эрдэнэ Зуу музейн Ригсүмгомбын сүмд залан сүсэгтэй олон, аялагч жуулчдад толилуулдаг. Гомбо гүр сахиус нь гадна дотнын саад тотгор, хэл ам, хараал, гэнэтийн осол түйтгэрээс авран хамгаалж, нас буян цог золбоог бадруулах, төгс эдлэл, яруу алдар эрдэм бүгдийг арвижуулах дэлгэрүүлэхийг бэлгэддэгУтас 99169796 95097711