Эрдэнэ Зуу хийд "Майдар эргэх ёслол"

Хугацаа: Хаврын эхэн сарын шинийн 8
Эвент болох газар: Эрдэнэ Зуу хийд, Хархорин сумын төв

maidar erdenezuu.jpg

          Онцлог: Майдар бурхан бол Будда Шагжамунигийн дараа энэ замбуу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн тав дахь бурхан гэж бурхны сургаалд айлдсан байдаг. Майдарын билэг сургаалд “хүний сэтгэл бол бүх юмны эхлэл болдог, хэрвээ сайн сайхныг бодож хүсэх ахул түүнийгээ л хүртэнэ, харин муу муухайг бодож, бусдыг үзэн ядаж, бусдад атаархаж, гутранги үзэлтэй амьдрах юм бол түүнийхээ хэрээр зовж зүдрэх болно” гэжээ. Майдар бурханд мөргөсөн хүний энэ насны зорилго бүтэж, үйлс тэгширнэ хэмээн үздэг.  Утас: 95097711, 96638563