Монгол ардын хөөмэй урлаг

     Хөөмий бол нүүдэлчин Монголчуудын бий болгосон соёлын нэг гайхамшигт өв,уламжлалт хөгжмийн онцгой үзэгдэл, биет бус соёлын ховор нандин төрөл юм. Хөөмий нь тухайн хүний ам болон хамрын амьсгалаар авсан хийг өгүүлэх эрхтний оролцоотойгоор цээжний хөндийн амьсгалаар хөөрөгдөн цохилт, доргио үүсгэн цуурайтуулан ая, хөг, эгшиг үүсгэн хөгжимдөх урлаг юм.  Хөөмийчдийн хөөмийлөх онцлог, хөөмийн өнгө аяс, сурсан арга барил, хөөмийлөх ур чадвар техник эдгээрээс хамааран нэлээд хэдэн төрлийн хөөмий бий болжээ. Судлаачдын судалгаанаас хархад цээжний, уруул, багалзуур, хамар, исгэрээ, хосмолжин, харгиа, хархираа, дандилдаа, язгуур гэх мэт олон төрөл байдаг. Монголчууд хөөмийг ихэнхдээ дуурайж сурсан байдаг. Энэ нь уулын цуурай, ойн цуурай, усны хүрхрээ, усны боргио, чонын улилт, бугын урам, байгалийн чимээ, амьтны дуугаралтыг дуурайж дуугарах хэрэгтэй байдаг бөгөөд энэ сурах барил нь эрт дээр үеэс монголчууд байгалийн дуу чимээг даган дуурайн сонсож сурсны нэгэн баримт, язгуур урлагийн төрөл болохын нотолгоо юм. Хөөмий нь 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн.

 khooomei.jpg

Хөөмийч Аюурзана Эрдэнэ-хүү

     Аюурзана Эрдэнэ-хүү нь Монголын төдийгүй дэлхийн улс Голланд, Герман, Япон улсуудад айлчлан очиж язгуур урлагийн төрөл болох хөөмий урлагийг сурталчилж, Монгол улсаа таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн билээ. Түүний хамгийн сайн эзэмшсэн төрлүүд цээжний, хамар, уруул багалзуур зэргийг нэрлэж болно. Мөн түүнчлэн монгол ардын ерөөл, магтаалын баялаг урын сантай. Үүнд: “Шинэ гэрийн ерөөл”, “Хурим найрын ерөөл”, эсгийний ерөөл, “Хүүхдийн сэвлэг даахь үргээхэд хэлэх ерөөл зэргийг бичиж сум орон нутгийн айл өрхөд уригдан ерөөдөг.                                                                                  IMG_0171.JPG