Шагайн харваа

      Монголчууд малыг гаршуулж эхэлсэн цагаас Шагай хэмээх тоглоомыг зохион наадаж ирсэн уламжлалтай. Шагайгаар нааддаг маш олон төрөл зүйл байдаг. Үүнийг нэг төрөл нь шагай харваа юм. Шагай харваа нь XIII зууны үед үүссэн бөгөөд эхэндээ хаад, ноёд өргөө зуураа зугаацдаг наадгай байсан гэлцдэг. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргээ сорьдог наадам болж өргөжсөн билээ. Шагайн харваа халх, урианхай, боржигон гэсэн гурван төрөлтэй байдаг байна. Шагайн харваа 2001 онд үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болсон билээ. Шагай харваа нь 9 тохой/4.72м/ зайнаас зурхайд өрж байрлуулсан 30 ширхэг хясааг нягт хатуу, үнэт модоор хийсэн хашлагын тусламжтайгаар тусгай сумаар харваж, оноогоор илүү тал нь ялдаг багийн тоглоом юм. Шагайн харвааны явцад харваачид уртын дууны эртний хэлбэрийг агуулсан “Найзын уухай”, “Самбарын уухай”, “Онооны уухай” гэх мэт өөр өөрийн ая дан бүхий уухайг түрэн дуулж өөр хоорондоо үгээр бус ая дуугаар ойлголцдог байна.                                                               shagai harwaa2.jpg

      Монгол шагай харваа нь 2014 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн.

shagai.jpg