Монгол уран бичлэг

uran bichver.jpgМонгол уран бичлэг бол эртний уламжлалт утга соёл, эрдэм мэдлэг,  оюуны боловсрол, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг бийрийн урлаг юм. Анх буй болсон цагаасаа өнөөдрийг хүртэл урт удаан хугацаанд хэрэглэгдэж ирсэн монгол үсэг 1000-аад жилийн түүхтэй. Монгол уран бичлэг нь нүүдэлчдийн ахуй амьдрал байгаль дэлхийтэй уялдаж зохицсон мэт дээрээсээ доошоо чиглэлтэй нар зөв эргүүлэн бичдэг. Монгол уран бичлэг нь монгол туургатны утга соёл, оюун сэтгэлгээний бахархал, үндэсний билэг тэмдэг билээ.IMG_0171-Recovered.jpg

Анхны авианы бичиг өрнө зүгт дэлгэрсэн Грек, Латин цагаан толгойн үндэс болж, дорно зүгт Арамей, Сири, Согдоор дамжин Уйгар үсэг Монгол бичгийн цагаан толгойн үндэс болжээ. Монгол уран бичлэг нь нүүдэлчдийн ахуй амьдрал байгаль дэлхийтэй уялдаж зохицсон мэт дээрээсээ доошоо чиглэлтэй нар зөв эргүүлэн бичдэг. Үсгийн бүтэц нь цөөхөн зурлагатай, нэг үсэг нь үгийн эхэнд, дунд, адагт гурван янзын дүрсээр тэмдэглэгддэг. Бичих онцлог нь үсгийн зурлагуудаа хооронд нь залгаж үг бүтээж бичдэг.  Уран бичлэгийн үндсэн хэлбэр эртний тиг, хичээнгүй тиг, гүйлгэн тиг, таталган тиг, эвхмэл тиг, тамганы тиг, хос уянгын төрөл гэх мэт олон янз байдаг.

Уран бичлэгийн эх сурвалжаас: Уран бичлэгийн хамгийн эртний дурсгал нь Чингисийн чулууны бичиг гэж алдаршсан, Есүхэй мэргэний 335 алд газар харваж оносныг алдаршуулан босгосон чулуун дээрх таван мөр эртний тигээр сийлсэн бичээсийг 1224 онд бичигдсэн гэж эрдэмтэн судлаачид үздэг.

Монгол уран бичлэг нь 2017 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэгдсэн.