Хутаг уулын булш

       Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөшөө Цайдамын цогцолбор дурсгалаас хойш 7 км зайд Хутаг ууланд хэд хэдэн булш бий.  Энд дөрвөлжин чулуун дараастай дугуй, дугуй хүрээтэй чулуун дараастай, дөрвөлжин хүрээтэй дугуй дараастай зэрэг 3 төрлийн 40 орчим булш нэг дор зэрэгцэн оршино.

hutag uul.jpg

       Судлаачид дурсгалыг VII-IX зуун буюу Түрэг улсын үед холбогдоно гэж үзэж байсан ч Монгол-Туркын хамтарсан судалгаагаар Хүннүгийн үеийн булшууд болохыг тогтоосон. Хутаг уулын энгэрт орших 6,5х6,5 м-ийн голчтой булшнаас хоёр адууг зүүн хойд зүгт хандуулан, хүний толгойн эсрэг чиглэлтэй оршуулсан байжээ. Хүний ясны орчмоос бүсний чимэг хэд хэдэн янзын хүрэл товруу, төмөр хутга, арьсан эдлэлийн хэсэг, хүний толгойн хажуугаас сувд зүүсэн нарийхан унжлагатай өрөөсөн алтан ээмэг олдсон байна. Адууны ясны орчмоос “S” хэлбэрийн амгай, эмээлийн төмөр олом, зангидсан шинжтэй төмөр дөрөө, чөдрийн ясан тээг зэрэг олдворууд олджээ.