Майхан толгойн булш, хиргисүүрийн цогцолбор дурсгал

         Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвөөс баруун хойд зүгт 30 орчим км зайд Орхон голын хойд эрэг Майхан толгойн бэлээр хүрэл зэвсгийн үед холбогдох булш, хиргисүүр, дөрвөлжин булш байдаг. Дурсгалт газрыг анх 1984 онд археологич Д.Наваан илрүүлж 1987 онд тус газарт 2 удаа археологийн малтлага хийжээ.

maihan.jpg

        Түүх, Археологийн хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Ерөөл-Эрдэнэ, Ж.Гантулга, Боннын их сургууль У.Бросседер нарын удирдсан Монгол-Гeрманы хамтарсан  “Баркор” төслийн хүрээнд 2008-2018 оныг хүртэл хайгуул, малтлага судалгаа хийсэн. Малтлага судалгаагаар хүнийг дагалдуулж оршуулсан адуу малын яс, ороомог хэлбэртэй алтан эдлэл, ясан чагт, төмөр зэв, эрдэнийн чулуу болон сувс зэрэг тухайн үеийн амьдралын хэв шинж, соёлын төвшинг харуулсан гайхалтай нандин олдворууд илрүүлсэн байна.

maihan.png

Энэхүү дурсгалт газрыг Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар аймгийн хамгаалалтад авсан.