Баянголын амны эртний хотын туурь

          Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг Баянголын ам хэмээх газарт оршдог. Эртний хотын туурийг эрдэмтэн судлаачид XIII зууны үед холбогдох болов уу хэмээн үздэг. Дурсгалт газарт зэрэгцээ орших хоёр туурь байх бөгөөд урд талд байрлах туурь нь 110х80 метр хэмжээтэй, хойд талынх нь 140х125 метр хэмжээтэй. Эдгээр хоёр туурийн дунд хуучин барилга байсан болов уу гэмээр овгор шороон оромтой. Дурсгалт газраас Баянголын амны төгсгөл хүртэл эртний үед холбогдох нэлээд хэдэн дурсгал бий.

bayngol tuuri.jpg