Захын булаг эртний хотын туурь

        Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс зүүн урагш 5 км орчим зайд Маамуу толгойн зүүн урд орших 120х85 метр хэмжээтэй шавар хэрэмний нурангийн төв хэсэгт барилгын шавар үлдэцтэй эртний хотын туурийн ором бий. Эрдэмтэд  Юань улсын судар, Персийн түүхч Рашид ад дины “Судрын чуулган” гэх мэт түүхэн сурвалжуудаас үндэслэн 1238 онд байгуулсан Тосох хот мөн байх хэмээн таамагладаг.

zahiin bulag.png