Хужиртын амны эртний хотын туурь

       hujirtiinAmTuuri.jpg

      Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвөөс баруун хойш 30 орчим км-ын зайд Орхон голын хойд эрэгт (200 метр зайд) Хөх эрэг хэмээх газарт эртний барилгын туурийн үлдэгдэл бий. Туурь нь 4 хэсэг овгороос бүрдэх бөгөөд хойд талын туурь нь 26х26 метр, урд туурь нь 10х12 метр хэмжээтэй хоорондоо 8х20 метр далан маягийн хамарласан шороогоор холбогдсон бөгөөд урд талын овгор үлдэгдлийн ханын өрлөгт хөх болон улаан тоосгонууд ажиглагддаг. Баруун талын туурь нь 12х15 метр хэмжээтэй дөрвөлжин, зүүн талын туурь нь Г хэлбэрийн 10х20х34 метрийн хэмжээтэй. Энэхүү туурийн дээгүүр хөх тоосго, дээврийн паалантай, паалангүй, тосгуур ваар, ваарны хагархай, барилгын ханын чимэглэл нэлээдгүй байдаг.

hujirtiinAmTuuri2.jpg