Хар бондгорын эртний хотын туурь

          Өвөрхангай аймгийн Хархорим сумын төвөөс зүүн хойш 15 км-ийн зайд 900х900 метрийн хэмжээтэй шороон хэрэм, түүний гадна талаар усан суваг бүхий туурь оршино. Эндээс XIII зууны үеийн дээврийн шавар ваар, барилгын бусад материалууд болон шавар төмрөөр хийсэн эд өлгийн зүйл олджээ. Шороон хэрмэн дотор барилгын үлдэгдэл болов уу гэмээр овгор нэлээд байдаг.

har bondgor.jpg