Бага элстэйн чулуун яст мэлхий дурсгал

          Энэхүү дурсгал нь XIII зууны үед Хархорум хотыг үер усны аюул болон гаднын халдлагад өртөлгүй, он удаан жил энх амгалан оршин тогтнохыг бэлгэдэж түүний дөрвөн талд боржин чулуугаар урлан бүтээж байрлуулсан лусын амьтан яст мэлхийнүүдийн нэг юм. Чулуун яст мэлхий нь 2,5 метр урт, 1,5 метр өргөн, 1,35 метр өндөр хэмжээтэй. Чулуун яст мэлхийг анх дутуу зассан байсныг хожим нүд, ам, хөл, хуяг зэргийг нэмж сийлсэн байна. Энэ дутуу зассан яст мэлхий нь Хархорум хотын туурийн Цогт их сүмийн гэрийн дэргэдэх чулуун яст мэлхийтэй хэмжээ, ур хийцийн хувьд ижил төстэй. Уг дурсгалын ойролцоох газраас янз бүрийн хэлбэрээр хагарч, хугарсан чулууны хэлтэрхий нэлээд олддог нь XIII зууны үеийн Хархорум хотын чулууны урлангийн газар байсан боловуу гэж эрдэмтэд үздэг.

baga elstei.png