Мэлхийт толгой дээрх чулуун яст мэлхий

melhiit tolgoi melhii.png        Энэхүү дурсгал нь XIII зууны үед Хархорум хотыг үер усны аюул болон гаднын халдлагад өртөлгүй, он удаан жил энх амгалан оршин тогтнохыг бэлгэдэж түүний дөрвөн талд боржин чулуугаар урлан бүтээж байрлуулсан лусын амьтан яст мэлхийнүүдийн нэг юм. Чулуун яст мэлхий нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс урагш 1 км зайд орших Мэлхий толгойн ордны туурийн дээр байрлуулжээ. Уг чулуун яст мэлхийг бор саарал өнгийн боржин чулуугаар хийсэн бөгөөд 2,20 метр урт, 1,40 метр өргөн, 60 см өндөр хэмжээтэй. Тус чулуун яст мэлхийн хоёр талын бөөрөн дээр тогос шувууг дүрслэн харуулснаараа бусад чулуун яст мэлхийнүүдээс онцлог юм.