Орхон голын хаднаах зураг

    Дурсгалт газар нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Цагаан голын хүрхрээний зүүн талд Орхон голын хойд эрэг дагуух хүрмэн чулуун хаднууд дээр ан амьтдыг олноор дүрсэлжээ. Энэхүү газарт 20 орчим хаданд нийт 60 гаруй дүрслэлтэй. Янгир, чоно, нум сум харваж буй хүн, загварчилсан буга, шувуу зэргээс гадна тамга тэмдэг дүрсэлжээ.

    Дурсгалыг анх 1971 онд археологич Н.Сэр-Оджав олж судлан эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулсан бөгөөд хүрэл зэвсгийн үед холбогдох дурсгал гэж үзжээ.

orkhon goliin hadnaah zurag.png