Гүмбийн дэнжийн буган хөшөө, булш, хиргисүүрийн цогцолбор дурсгал

     Дурсгалт газар нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Барчин уулын өвөр Гүмбийн дэнж хэмээх газарт оршгдог. Энэхүү газарт 1 буган чулуун хөшөө, 30 гаруй булш, хиргисүүрүүд байдаг.

      Буган чулуун хөшөө нь 2.4 метр өндөр 0.55 метр өргөн, 0.35 метр зузаантай, дугуй чулуун далантай булшны голд байдаг. Буган чулуун хөшөөний нүүрэн талд нар, сар, ар талд нар болон хэд хэдэн бугыг загварчлан дүрсэлснээс гадна хөшөөний доод хэсгийг ороолгон өргөн бүс гаргаж, түүнээс байлдааны зээтүү, хуйтай хутга зүүсэн байдалтай дүрсэлжээ.

      1977 онд Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн “Нүүдэлчдийн дурсгал судлах” ангийнхан тус газарт судалгаа хийжээ. Анх судалгаа хийхэд хөшөөний орой 9 метр диаметртэй дугуй чулуун дараастай булшны дунд цухуйж байсныг малтан гаргаж босгосон байна.

gvmbe.png

Дурсгалт газрыг Монгол улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад авсан.