Ар бөөрөгийн буган чулуун хөшөө

    arBoorogBuga.jpgЭнэхүү дурсгал нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт оршдог. Цагаан саарал өнгийн боржин чулуун дээр дөрвөн талдаа бугыг загварчилсан байдлаар хонхойлгон дүрсэлжээ. Буган чулуун хөшөөний өндөр 1м 75 см, өргөн 37 см, зузаан 31 см хэмжээтэй Хөшөөний дөрвөн талд нийт 4 буга, хойд, урд талын дээд хэсэгт нарыг дүрсэлсэн бөгөөд дүрслэл нилээд бүдгэрсэн байна.