Ар бөөрөгийн хүн чулуун хөшөө

    Энхүү дурсгал нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт оршдог. Дурсгалыг шаравтар өнгийн боржингоор толгой, цээжин биеийн тойм гарган дүрсэлж, нүүр ам огт хийгээгүй, мөлгөр гадаргуутай. Түүний өндөр газрын хөрснөөс дээш 0.60 орчим метр, мөрний өргөн 0.29 метр, зузаан нь 0.20–0.22 метр бөгөөд жижиг дөрвөлжин хашлага хавтанг налуулсан байдалтай байна. 

arBoorogHCH.jpg