Билгэ хааны гэрэлт хөшөө

Билгэ хааныг 734 онд насан эцэслэсний дараа түүний хүү аавынхаа дурсгалд зориулан 735 онд байгуулжээ. Билгэ хааны гэрэлт хөшөөний хийц загвар болоод бичээсийн хувьд Культегиний гэрэлт хөшөөтэй төсөөтэй бөгөөд мэлхий чулуун дээр байрлуулсан байжээ. 345 см өндөр,175 см өргөн, 75 см зузаан хэмжээтэй гэрэлт хөшөө нь 4 талдаа бичээстэй ба зүүн талдаа 41 мөр, өмнө болон хойд талдаа 14 мөр руни бичээс баруун талдаа нангиад бичээстэй бөгөөд хөшөөний оройн хэсгийг эвхэрсэн хоёр лууны дүрсээр чимэглэж, бичээсийг голлуулан янгирын дүрс сийлсэн байна.