Ар бөөрөгийн эртний булш

        Энэхүү булш нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг Ар бөөрөг хэмээх газарт орших бөгөөд хүрэл зэвсгийн (НТӨ 3000 жил) үед холбогддог. Уг булш нь дугуй хэлбэрийн чулуун дараастай урд зүгт хандуулсан үүдэвч маягийн чулуун өрлөгтэй, дунд хэсэгтээ 1 метр орчим хонхорхойтой. Уг дурсгалын урд талд дугуй хэлбэртэй 3 ширхэг чулуун өрлөг, хойд талд дөрвөлжин хэлбэртэй 3 ширхэг чулуун өрлөг тус бүрийг ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын захиргааны 2019 оны мониторинг тандан судалгааны явцад бүртгэн баримтжуулсан. Энэхүү дурсгалтай адил төстэй том хэмжээний булш, хиргисүүрүүд Орхон голын дагуу хүрмэн чулууг даган  нэлээдгүй байдаг.

ar boorog 1.jpg

ar boorog 2.jpg

ar boorog 3.jpg