Тэмээн чулууны амны дөрвөлжин булш, буган хөшөө

        Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Тэмээн чулууны ам хэмээх газарт хойноос урагш цуварсан байдалтай эртний хэсэг дөрвөлжин булш бий. Эдгээр дөрвөлжин булш нь нийт 42 ширхэг байх бөгөөд тэдгээрийн хашлага чулууг Тэмээн чулууны амны ойролцоох уулнаас авсан саарал өнгийн боржин чулуун хавтангуудаар хийжээ. Хашлага чулууны дундаж өндөр нь 80х100 метр орчим хэмжээтэй байна. 

       Дурсгалт газрын нэг булшинд 5 буган чулуун хөшөөг хашлага чулуу байдлаар ашигласан байна. Мөн өөр нэгэн дөрвөлжин булшны баруун талын хашлага чулуун дээр улаан зосоор хөтлөлцөн зогсож буй 13 хүнийг дүрсэлсэн байдаг. Монгол, ЗХУ-ын эрдэмтэн В.В.Волков, Д.Цэвээндорж нар 1971 онд хэд хэдэн дөрвөлжин булшинд архелогийн малтлага, судалгаа хийсэн байна.

Энэхүү дурсгалт газрыг Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар аймгийн хамгаалалтад авсан.

temeen chuluu.png