Шиpээт уулын буган чулуун хөшөө, булш, Хиргисүүрийн цогцолбор дурсгал

      Өвөрхангай аймгийн Бат–Өлзий сум, Төвхөн хийдийн ар талд Ширээт уулын энгэрт оршдог. Дурсгалт газарт хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед холбогдох булш, хиргисүүр, буган чулуун хөшөө нэг дор зэрэгцэн байрлана. Буган чулуун хөшөөг дөрвөлжин булшны хашлага болгон ашигласан байдаг. Дурсгалт газарт нийт 4 буган чулуун хөшөө бий.

  • 1-р буган чулуун хөшөө нь бор саарал өнгийн боржин чулуугаар хийсэн дүрслэл нь нэлээд бүдгэрсэн.
  • 2-р буган чулуун хөшөө нь бор дүрслэл нь саарал өнгийн боржин чулуугаар хийсэн бөгөөд хөшөөний нүүрэн талд буга доод хэсэгт бүслүүр дүрсэлсэн нь тод харагдаг.
  • 3-р буган чулуун хөшөө нь цагаан саарал өнгийн боржин чулуугаар хийсэн баруун талруугаа хазайсан дээш цойлж буй 4 буга, доогуураа давхар голдоо хэрээсэн хээтэй бүс дүрсэлсэн байна. Эдгээр дүрслэл нь тод харагдана.
  • 4-р буган чулуун хөшөөг дөрвөлжин булшны хашлага чулуу байдлаар ашигласан. Уг хөшөөг бор саарал өнгийн боржин&nbsp чулуугаар хийсэн бөгөөд буган чулуун хөшөөнд 4 бугыг тод дүрсэлсэн.

shireet.png

Дурсгалт газрыг Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар аймгийн хамгаалалтад авсан.