Дэлхийн өвийн сургагч багш

ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын захиргаа санаачлан  ЕБС-ын дэргэдэх “Бяцхан өв хамгаалагч” клубын үйл ажиллагааг удирдан залуу үеийнхэнд Дэлхийн өвийн боловсрол олгох, соёлын өвийн талаарх шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх үүднээс “Дэлхийн өвийн сургагч багш” бэлтгэх ажлыг хэрэгжүүлэв. Энэхүү ажлын хүрээнд  холбогдох сумдын  соёлын төвийн  мэргэжилтнүүд,  ерөнхий боловсролын сургуулийн түүх, нийгмийн багш нарыг оролцуулсан сургалтыг 2013, 2017  онд  үе шаттайгаар зохион байгуулж нийт 15 сургагч багшид батламж олгов.

Дэлхийн өвийн боловсролоор дамжуулан  залуу үеийнхэнд соёлын өвийн талаарх мэдлэгийг хэрхэн олгох талаар сургагч багш нарт арга зүйн зөвлөгөө өгч сургалтын хэрэглэгдэхүүн, үзүүлэн тараах материалаар хангав.  

1.jpg