"Бяцхан өв хамгаалагч" клуб

ДӨ-ОХСДГ-ын ХЗ,  дэлхийн өвийн сургагч багш нар хамтран ДӨ-ОХСДГ-т холбогдох сумын ЕБС-ийн дэргэд  хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, танин мэдэхүйн болон Дэлхийн өвийн боловсролын талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэх, ДӨ-ОХСДГ-ыг сурталчлан алдаршуулах зорилгоор  8-9-р ангийн сурагчдыг хамруулсан  “Бяцхан өв хамгаалагч” клуб”-ыг 2013 онд  байгуулав.

Дэлхийн өвийн сургагч багш  клубын гишүүд хамтран дүрмээ боловсруулан баталж, ахлагчаа сонгон үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан идэвхтэй ажиллаж байна.

Клуб  нь ДӨ-ОХСДГ болон соёлын өв, үйл ажиллагааныхаа талаар  мэдээллийн булан байгуулж, сурагчдад дэлхийн өвийн боловсрол олгох сургалт, дэлхийн өвийн музейнүүд болон түүх, соёлын дурсгалт газруудаар аялахаас гадна танин мэдэхүйн чиглэлийн төрөл бүрийн уралдаан тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж байна.  

2.jpg