Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах олон улсын тэмдэглэлт өдрийн арга хэмжээ.

Дэлхийн өв- Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаанаас Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах олон улсын тэмдэглэлт өдрийн хүрээнд Хархорин сум ерөнхий боловсролын "Номын хүрдэн" сургуулийн багш, сурагчдад зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр:

  •  Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах тэмдэглэлт өдрийн тухай танилцуулга мэдээлэл  
  • Дурсгалт газар дахь түүх, соёлын дурсгалуудын гэрэл зураг, зарим хөшөө дурсгалын хуулбарын үзэсгэлэн
  • “Миний мэдэх хөшөө дурсгал” сэдвийн хүрээнд ярилцлага 
  • “Чулуун дурсгалын хуулбар авах” боловсрол танин мэдэхүйн дадлага хичээл  
  • Номын хүрдэн сургуулийн “Бяцхан өв хамгаалагч клуб”-ийг үүсгэн байгуулж гишүүн сурагчдад энгэрийн тэмдэг, сургалтын материал, мэдээллийн самбар гардуулах зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.