Дэлхийн өв-орхоны хөндийн соёлын дурсгалт газар-т “Монгол өвийн хөтөлбөр”-ийн хээрийн сургалт, судалгаа явагдаж байна.

ДӨ-ОХСДГ-ын Хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай оролцогчид танилцаж, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт болон менежментийн чиглэлээр харилцан санал бодлоо солилцлоо. Мөн оролцогчдод Дэлхийн өвд бүртгэлтэй томоохон дурсгалуудыг тайлбарлан танилцуулав.

«Монгол өвийн хөтөлбөр» нь СУИС-ийн Соёлын сургуулиас 2025–2026 оны хооронд ЮНЕСКО-ийн санхүүжилтээр ЮНЕСКО-ийн Зүүн-Өмнөд Азийн төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлж буй төсөл юм.