“Хүн төрөлхтний соёлын өв дэлхийн өв-орхоны хөндийн соёлын дурсгалт газар” сэдэвт уулзалт-зөвлөгөөныг зохион байгуулав.

          Хүн төрөлхтний хосгүй гайхамшигт түгээмэл үнэ цэнт Дэлхийн өвийн жагсаалтад Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг бүртгүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэсэн эрдэмтэн судлаачид болон өнөөг хүртэл тус газар дахь түүхэн үнэ цэнт дурсгалуудыг судалж буй эрдэмтэн судлаачдын төлөөлөлтэй уулзалт-зөвлөгөөн хийж, дэлхийн өвийн хадгалалт, хамгаалалтын менежментийг сайжруулахад шинжлэх ухааны судалгаанд үндэслэсэн арга зүйн зөвлөгөө авч мэргэжлийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа сайжруулах, тэдний арга туршлагаас залуу мэргэжилтнүүд суралцахад зорилгоор Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаанаас санаачлан 2019 оны 11 дүгээр дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод НҮБ-ын Монголын үндэсний комиссын байранд зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Соёлын өвийн үндэсний төв, ДӨ-ОХСДГ-ын Хамгаалалтын захиргааны төлөөлөл, Орхоны хөндийн түүх соёлыг судлахад үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэд оролцов.

Picture1.pngPicture2.png